2014/07/29

Хэлний бэлтгэл


АНУ - н Миннесота мужийн их сургууль St Cloud State University нь олон улсын оюутан, залууст зориулсан Intensive English Center буюу Англи хэлний эрчимжүүлсэн сургалтын төвийг ажиллуулдаг. Тус сургалтын төв нь Англи хэлний хичээлээс гадна АНУ – ын соёл, ёс заншилтай танилцуулах олон талт үйл ажиллагаанууд, аялалуудыг зохион байгуулж алс оронд дөнгөж хөл тавьсан залуучуудад тус нэмэр болох зорилготой.



Тус сургалтын төв нь Англи хэлний 6 түвшинтэй ба сургууль дээр очсон хойно түвшин тогтоох шалгалт өгөн түвшинг тогтоодог. 4 – р түвшинг дүүргэсний дараа St Cloud мужийн их сургуульд бакалаврын зэргээр суралцах эрхийг олгох ба 5 – р түвшинг дүүргэснээр тус их сургуульд магистрын зэргээр суралцах эрх нээгдэнэ. 4 эсвэл 5 – р түвшинг дүүргэснээр тус оюутанг IELTS, TOEFL, PET гэх мэт англи хэлний шалгалтын шаардлагыг хангасан гэж үзэж болно.

Манай их сургуульд элсэн суралцах эрхийг авснаар Academic and Culture sharing scholarship – т хамрагдан бүх сургалтын төлбөрийн ХАГАС – ыг буюу 50 хувийн тэтгэлэгт хамрагдана.

Нэг ангид 5 – 15 оюутан суралцдаг ба ганцаарчилсан сургалт (1:1) багштайгаа хамт хийх бүрэн боломжтой. Долоо хоногт доод тал нь 23 цагийн англи хэлний хичээл ордог ба дүрэм, унших хичээл, бичих хичээл, ярих – сонсох хичээл болон соёлын хичээлүүдийг тус бүрт нь заадаг.
Америк  ба олон улсын багш нар байдаг нь гадаад оюутантай илүү ойр ажиллахад дэм үзүүлдэг.

2003 оноос хойш тус сургалтын төвийг төгсөгчдийн 80 хувь нь тус их сургуульд амжилттай бакалаврын зэрэг хамгаалсан байна. Англи хэлний эрчимжүүлсэн сургалтын төвийн оюутан болсноор тус их сургуулийн оюутан эдэлж болох бүхий л эрх, боломжуудийг эдэлнэ.

Тус сургалтын төвд элсэхэд ердөө дараах шаардлагууд тавигдана:
1. Ахлах сургууль төгссөн байх
2. 18 ба түүнээс дээш настай байх
3. Дунд сургуульдаа аль эсвэл ямар нэг хэлний сургалтын төвд доод тал нь  2 жил англи хэлний хичээлд хамрагдсан байх.

Хэлний бэлтгэлд хамрагдахын тулд дараах алхамуудыг гүйцэтгэнэ: 
1. IEC (Intensive English Center) буюу Англи Хэлний Эрчимжүүлсэн Сургалтын төвийн анкет (application) бөглөж 100 долларын анкетын төлбөр төлөх


2. Хөрөнгийн баталгаа буюу дансны тодорхойлолт бэлдэх
3: Ахлах сургууль төгссөн гэрчилгээгээ орчуулан баталгаажуулах

9 comments:

  1. adistatiin golchoor boloh uu ?? niit zardal hed orchim boloh vee

    ReplyDelete
  2. Тус сургалтын төвд элсэхэд ердөө дараах шаардлагууд тавигдана:
    1. Ахлах сургууль төгссөн байх
    2. 18 ба түүнээс дээш настай байх
    3. Дунд сургуульдаа аль эсвэл ямар нэг хэлний сургалтын төвд доод тал нь 2 жил англи хэлний хичээлд хамрагдсан байх.

    Гэхдээ мэдээж таны ахлах сургуулийн голч дүн C ээс дээш байх нь зүйтэй

    ReplyDelete
    Replies
    1. Дансны тодорхойлолтын мөнгөн дүн хэд вэ....?

      Delete
    2. Дансны тодорхойлолт хамгийн доод тал нь 25.500$ байх ёстой.

      Delete
  3. Tolbor oiroltsoogoor hed orchim bolh bol ? bayarllaa

    ReplyDelete
    Replies
    1. Хэлний бэлтгэлийн төлбөр нэг семестерийнх 5800$ (Эрүүл мэндийн даатгал багтана)

      Delete
  4. 1-5 tuvshin heden semister boloh ve

    ReplyDelete
  5. хаяг болон холбоо барих утас байна уу

    ReplyDelete