2014/07/21

Манай хуудсын тухай


Дэлхийн улс оронд мэргэжил эзэмших тэр тусмаа АНУ - д боловсрол эзэмшихийг хүсэгч оюутан залуучуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэнээр АНУ - ын сургуулиудтай зуучлах "ашгийн" байгууллагууд ихээхэн нээгдэн сайныг дагаад саар гэгчээр олон улсад үнэлэгдээгүй - чанар муутай сургуулиудтай зуучлах хийгээд хий хоосон тэтгэлэг амлах цаашлаад хүүхэд залуучуудыг луйвардах явдал газар авч байна. Харин манай хуудас нь


хүүхэд залуучуудад АНУ - боловсролын тухай үнэн бодит мэдээллийг хүргэх, мөн АНУ - ын Миннесота мужийн St Cloud State University буюу Сайнт Клауд мужийн их сургуулийн тухай танилцуулах мөн тус сургуульд элсэх Монгол оюутан залуучуудад туслах буюу зуучлах зорилготой билээ.

2014 оны хичээлийн жилд St Cloud - мужийн их сургуулийн олон улсын сургалтын хэлтэс нь International Ambassador буюу Олон Улсын Элчин Сайд хөтөлбөрийг санаачлан улмаар уг хөтөлбөрт тэнцсэн Монгол оюутан энэхүү хөтөлбөрийг албан ёсны эрхийн дагуу Монгол Улсад хэрэгжүүлж байна. Иймээс тус сургуульд суралцагч Монгол оюутнууд бид өөрсдөө энэхүү хуудсыг нээн ажиллуулж байгаа нь томоохон баталгаа гэж ойлгож болно. 


No comments:

Post a Comment