2014/07/31

АНУ - ын шилдэг сургуулиудын жагсаалтад St Cloud мужийн их сургууль..


Миннесота мужийн St Cloud их сургууль нь АНУ - ын шилдэг их дээд сургуулиудын нэг гэдгээ хоёр удаагаа батлагдлаа. Хоёр удаагаа гэдэг нь тус сургууль нь АНУ -ын шилдэг сургуулиудыг үнэлэх хоёр өөр жагсаалтад байр эзэлсэн явдал юм. Forbes сэтгүүл St Cloud их сургуулийн "America's Top Colleges" буюу Америкийн топ коллежуудын жагсаалтад сонгон оруулсан бол Money сэтгүүл "Money's Best Colleges" буюу сэтгүүлийн нэрийн жагсаалтандаа сонгон оруулжээ. 



Энэ жил АНУ - д 2870 албан ёсоор бүртгэгдсэн 4 жилийн коллеж буюу их сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.


- Боловсролын чанар, сургалтын төлбөр, мөн сургуулийн гаргасан амжилт үр дүн дээр үндэслэн Money сэтгүүлд Америкийн нийт их дээд сургуулиудын "Элит 9 хувийн нэг" буюу 2870 сургуулиас 257 - р байранд орсон бол


- Forbes сэтгүүлд оюутны сэтгэл ханамж, төгсөгчдийн амжилт, оюутны зээл, төгсөлтийн хувь, хичээлийн амжилт, төлбөрийн үнэ зэрэг дээр тулгуурлан Америкийн нийт их дээд сургуулиудын "Элит 23 хувийн нэг" буюу 2870 сургуулиас 566 - р байранд тус тус оржээ.


Forbes сэтгүүлийн судалгааны дагуу St Cloud их сургууль нь Миннесота мужид төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх бололцоогоороо 3 - р байранд жагссан. Forbes сэтгүүлийн сонгосон шилдэг 650 сургуулийн ердөө 15 - с 20 сургууль нь л манай St Cloud State University - с илүү хямд аж. Энэ нь манай сургууль Forbes - ийн жагсаалтад төлбөрийн хувьд хямд боломжтой гэсэн үндэслэлээрээ сургуулиудын шилдэг 3 хувьд орж байгаа юм.


Дүгнэж хэлэхэд 2900 орчим их дээд сургуулиудаас Forbes сэтгүүл 650 сургуулийг АНУ - ын шилдэг их дээд сургуулиар сонгож тус жагсаалтад манай сургууль 566-д орсон бол Money сэтгүүл нь 665 сургуулийг АНУ - ын шилдэг сургуулиудаар сонгож манай сургууль 257 - р байранд орсон, манай сургууль ердөө 2012 - с 2013 оны хооронд АНУ - ын хэмжээнд 5 том шагнал хүртсэн ба эдгээр шагналуудаас нэгийг нь зориудлан дурдахад "Олон улсын оюутнуудыг дэмжигч шилдэг дээд сургуулийн Simon" шагнал юм.

No comments:

Post a Comment