2014/07/29

Миннесота мужийн тухай


Манай St Cloud State University байрладаг алдарт Миннесота мужийн тухай мэдээг бичин та бүхэнд хүргэж байна. 

Өмнө нь дурдсаны дагуу энэхүү хуудсыг тус их сургуульд суралцаж буй Монгол оюутнууд ажиллуулж байгаа билээ, иймээс энэхүү мэдээгээ илүү өөрсдийн туршлага, өөрсдийн харсан өнцгөөс бичвэл та бүхэнд зүгээр болов уу?

Миннесота муж нь АНУ - д "Түмэн нуурын орон" гэсэн нэрээр алдаршсан томоохон муж нутаг билээ, маш үзэсгэлэнтэй ногоон байгальтай ба цаг агаарын хувьд халуун чийглэг зунтай, өнгө өнгө алагласан хавар намартай ба Монголын цаг агаараас дулаахан цас ихтэй өвлийн улиралтай газар юм.

Иймээс ч төрөл бүрийн спортууд тэр дундаа цана чарга, ан агнуур, усан сэлэлт гэх мэт спортууд өндөр хөгжсөн муж бөгөөд үүгээрээ алдартай. Мэдээж хэрэг сайхан байгалиа дагаад агаар нь тун цэвэр учир АНУ - ын хамгийн эрүүл мужуудын нэг юм. 

Манай сургууль нь (цаашдаа товчлоод SCSU) тус муждаа хоёр дахь том улсын их сургууль гэдгийг онцлох нь зүйтэй буюу тус сургуулиа түшиглэсэн Төв Миннесотагийн хамгийн их хүн ам төвлөрсөн суралцахад нэн таатай St Cloud хотод оршдог.




St Cloud хотоос 1 цагийн зайтай АНУ - д хэмжээгээрээ хоёрт орох (78 хөлбөмбөгийн талбайтай адилхан хэмжээ) хамгийн том үйлчилгээний төв (mall) буюу хамгийн олон дэлгүүртэй (№1) Mall of America (MoA) оршино. 



Тус mall - д 500 гаруй brand - ийн дэлгүүрүүд байдаг ба Nickelodeon Universe гэгдэх Америкийн хамгийн том байшин доторх соёл амралтын хүрээлэнгүүдийн нэг байрладаг, хамгийн гоё нь Миннесота муж нь хувцсан дээр такс буюу татвар байхгүй билээ, иймээс ч Америкчууд өөр мужуудаас манай мужийг зорин shopping хийхээр ирдэг мөн хил залгаа Канад улсаас ч хүмүүс машинаараа давхин ирцгээдэг буюу энэхүү худалдааны төв нь олон улсын жуулчдын зочилдог гол газар яахын аргагүй мөн билээ.



Манай мужийн нийслэл хотыг St Paul гэдэг ба зэргэлдээ орших Minneapolis хот нь хамгийн их хүн амтай хот юм. Энэ хоёр хот нь үүгээрээ Twin Cities хэмээн алдаршсан. Өвлийн улиралтай мужуудад байдаг нэгэн онцлог нь байшингуудыг холбосон skyway буюу агаарын шугам (гүүр) билээ, Minneapolis хот нь үүгээрээ тун алдартай буюу downtown (хотын төв) -ийн 52 блок нь агаарын гүүрээр холбогдсон байдаг учир та гадагшаа гаралгүйгээр амьдарч, хооллож, зугаацаж, худалдаа хийж болох юм.



Баячуудын спорт гэгддэг golf тоглогчдын тоогоор тус муж нь улсдаа толгой цохидог ба үүнийгээ дагаад маш олон голфийн талбайтайг хэлэх нь зүйтэй. Иймээс энэхүү спорт нь иргэн бүрийн хичээллэж болох спорт болон хөгжиж чадсан.


Хойд Америкийн Их нууруудын хамгийн том нь болох Дээд нуур /Lake Superior/ зүүн хойд хэсэгт нь байна. Энэ нуураар дамжин далайд гарцтай, Duluth гээд далайн боомт хоттой.


Миннесота муж нь Америкдаа Minnesota Nice гэсэн хочтой аж, учир нь уг мужид төрж өссөн хүмүүс тун эелдэг, сайхан ааш зантай хүмүүс байдаг ба үүгээрээ АНУ - д ихээхэн ялгардаг юм. 



No comments:

Post a Comment