АНУ-д суралцахын
тулд юу бүрдүүлэх хэрэгтэй вэ? Apply хийх буюу бүртгүүлэхэд ямар материал шаардлагатай вэ? гэх мэт асуултууд манай хуудсанд олноор ирж байгаа
учраас бид энэ талын мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Юуны өмнө таныг
Америкийн ч гэлтгүй дэлхийн аль ч улсын их дээд сургуульд хүлээн авах гол
шалгуур бол таны хэлний мэдлэгийн түвшин юм. Та iBT TOEFL, IELTS,
SAT гэх мэт шалгалтуудаас аль нэгийг нь АНУ - д сурахын тулд өгсөн байх хэрэгтэй. Энэ нь таныг
хүссэн сургуульдаа элсэхэд
туслах ба тэтгэлэг авах боломжийг нээж өгөх гол хүчин зүйл юм.
АНУ-н Миннесота
мужийн St. Cloud State University-д дэлхийн 80 гаруй орны 1100 гаруй гадаад оюутнууд суралцдаг ба Миннесота
мужийн 2 дахь том улсын сургууль бөгөөд Олон улсын оюутнуудыг дэмжигч шилдэг
их сургуулиудын нэгээр шалгарсан шилдэг сургуулиудын нэг юм. Харин энэхүү сургуульд
элсэхэд юу шаардлагатай вэ?
- Олон улсын оюутнуудын заавал бөглөх анкетийг бөглөсөн байх
- Та онлайнаар бөглөх эсвэл цаасаар бөглөөд Америк уруу шуудангаар илгээх боломжтой, мэдээж онлайнаар бөгөлж мөнгө цагаа хэмнэх нь ашигтай
- Та онлайнаар бөглөх эсвэл цаасаар бөглөөд Америк уруу шуудангаар илгээх боломжтой, мэдээж онлайнаар бөгөлж мөнгө цагаа хэмнэх нь ашигтай
- Анкетийн төлбөр болох 20
доллар төлөх
- Дунд сургуулийн адесдат (Бүрэн
дунд боловсролын гэрчилгээ)
орчуулаад батлуулан(нотариат болон ГХЯ - ны Консулын газраар) Америкийн системд хөрвүүлэн сургууль уруу илгээх (Энэ тухай мэдээллийг удахгүй дэлгэрэнгүй оруулна)
- Таны Англи хэлний мэдлэгийн түвшинг илтгэх шалгалтын оноо
( iBT TOEFL-н оноо унших,
бичих, сонсох хэсэгт 15-с дээш ба нийт 61-с дээш,
PBT TOEFL-н оноо 500-с дээш (PBT TOEFL - г хүлээн зөвшөөрөхөө больж байгааг анхаараарай)
PBT TOEFL-н оноо 500-с дээш (PBT TOEFL - г хүлээн зөвшөөрөхөө больж байгааг анхаараарай)
IELTS-н оноо 5,5 ба түүнээс дээш байх гэх мэт)
- Таны шалгалтын оноо хангалттай хэмжээнд хүрж чадаагүй тохиолдолд болон бусад шалтгаанаар хэлний бэлтгэлд суух боломжтой, энэ тухай та манай блогоос уншиж болно: хэлний бэлтгэл
- Хөрөнгийн баталгаа буюу дансны тодорхойлолт.- Таны шалгалтын оноо хангалттай хэмжээнд хүрж чадаагүй тохиолдолд болон бусад шалтгаанаар хэлний бэлтгэлд суух боломжтой, энэ тухай та манай блогоос уншиж болно: хэлний бэлтгэл
Бакалаврын түвшний элсэлтийн анкет илгээх эцсийн хугацаа:
Намрын элсэлт
- АНУ - д байдаггүй бол: 5 - р сарын 1
- АНУ - д байдаг бол: 7 - р сарын 1
Хаврын элсэлт
- АНУ - д байдаггүй бол: 9 - р сарын 1
- АНУ - д байдаг бол: 11 - р сарын 1

Хөрөнгийн баталгаа нь хэд байх ёстой вэ? Ер нь төлбөр болон бусад зардал мөнгөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгггч.
ReplyDeleteХөрөнгийн баталгаа доод тал нь 25.500$ байх шаардлагатай. Төлбөр мөнгөний хувьд таны тэтгэлэгийн хэмжээ болон ирээдүйд авах сурлагын дүн гэх мэтээс хамаарч улам багасна.
DeleteНамрын элсэлтэнд 5сарын 1-нээс өмнө материалаа өгвөл хэзээ хичээлдээ орох вэ? Бас улсын сургууль биз дээ?
ReplyDelete5 - р сарын 1 -с өмнө өгвөл тус жилийн намрын сэместр - с буюу 8 сарын сүүлээс хичээлдээ орно. Энэ сургууль маань Миннесота мужид хэмжээгээрээ 2 - р байранд ордог улсын их сургууль байгаа.
Deleteteteglegiin hemjeege yaj ihesgeh ve bas ta heden huviin teteglegeer surdag ve
ReplyDelete